Маргааш Бүгд найрамдах улсын анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр тохиож, бүх нийтээр амарна

Маргааш Бүгд найрамдах улсын анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр тохиож, бүх нийтээр амарна

Энэ сард бүх нийтээр хоёр өдөр амарч байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож, бүх нийтээр амарсан бол маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тэмдэглэн амарна.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна. Иймд маргааш бүх нийтээр амрах бөгөөд баасан гарагт ердийн хуваарийн дагуу ажил, хичээл үргэлжилнэ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө