Маргааш 16 настнууд “Иргэний андгай” өргөнө

Маргааш 16 настнууд “Иргэний андгай” өргөнө

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг энэ сарын 26-нд буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр зохион байгуулна.

Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах уг ёслол Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордны “Их Монгол” танхимд болох юм. Ёслолыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах бөгөөд Монгол Улсын 21 аймагт мөн зохион байгуулна.

Түүнчлэн Герман, БНХАУ, БНСУ-д оршин суугаа 16 нас хүрч буй монгол хүүхдүүдийг хамруулах аж. 2026 онд нийт 66,262 хүүхэд 16 нас хүрч, Монгол Улсын иргэний үнэмлэхээ авах юм. Эдгээр хүүхдийн төлөөлөл “Иргэний андгай өргөх ёслол”-д оролцож, андгай өргөх юм. Энэхүү ёслол нь өсвөр үеийнхэнд эх орон, түүх, соёлоороо бахархах, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэх, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.