АН-ын бүлгийн гишүүд “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

АН-ын бүлгийн гишүүд “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

УИХ-ын ээлжит асуулгын цаг энэ долоо хоногийн Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 27-нд болно.

Энэ удаагийн асуулгын цагаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдтай “ТӨРИЙН НУУЦ УУ. ХУЛГАЙН НУУЦ УУ?” сэдвээр мэтгэлцэхээр болжээ. Мэтгэлцээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Түвшин болон бүлгийн гишүүд болох Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, Д.Батбаяр, С.Цэнгүүн, Б.Жаргалан нар оролцоно. Тэд төсвийн зарцуулалт, төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагын асуудлаар Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцэх юм.