"Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-т шалгалт хийхэд зөрчил илрээгүй" гэв

"Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-т шалгалт хийхэд зөрчил илрээгүй" гэв

АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар өнөөдөр албаныхан мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-ийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ХОМ-ийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэл бүхий албан тушаалтнуудад хийдэг бол төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу явуулдаг. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтыг сүүлийн таван жилийн хугацаанд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хамруулан явуулсан бөгөөд шалгалтын дүнгээр мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн” гэдгийг тодотголоо.