Дуучин Н.Наранбаатарын "Хүрээ жазз" пянз дуудлага худалдаагаар 200 сая төгрөгийн үнэд хүрчээ

Дуучин Н.Наранбаатарын "Хүрээ жазз" пянз дуудлага худалдаагаар 200 сая төгрөгийн үнэд хүрчээ

Дуучин Наагий буюу Н.Наранбаатар “Khuree Jazz Vol.1” пянз дуудлага худалдаагаар 200 сая төгрөгийн үнэд хүрчээ. 

Энэхүү пянзанд Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, цаг хугацааны шалгуурыг даван өнөөдрийг хүртэл үнэ цэнээ хадгалсан нийт есөн уран бүтээл багтжээ. Тухайлбал, пянзны А талд “Мандах нар”, “Ийм нэгэн сэтгэл”, “Дөрвөн цагийн тал”, “Шүүдэр цэцэг”, “Нарт тэнгэрийн доор” зэрэг дууг багтаасан бол Б талд “Орь залуу нас”, “Би чамд хайртай”, “Оргилуун залуу нас”, “Аяны шувууд” хэмээх олны танил бүтээлүүдийг шинэ өнгө төрхөөр амилуулсан байна.

“Khuree Jazz Vol.1” пянзны онцлог нь Монголын хөгжмийн өв соёлыг жазз хөгжмийн хэлээр дахин тайлбарлаж, танил аялгууг цоо шинэ мэдрэмжээр сонсогчдод хүргэж буйд бий аж. Эдгээр бүтээлийг Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд эх бүтээлийн уран сайхны үнэ цэнэ, аялгууны онцлогийг хадгалахын зэрэгцээ жазз хөгжмийн чөлөөт илэрхийлэл, орчин үеийн найруулгын шийдлээр баяжуулжээ.