The MongolZ "IEM Beijing 2026" тэмцээнд дэд байр эзэллээ

The MongolZ "IEM Beijing 2026" тэмцээнд дэд байр эзэллээ

“IEM Beijing 2026” тэмцээний аваргын төлөө “The MongolZ” баг “MOUZ” багт ялагдаж дэд байр эзэллээ.

Тус тэмцээний хэсгийн шатанд амжилтаар тэргүүлсэн учир The MongolZ баг хагас шигшээ шатнаас өрсөлдөөнөө эхлүүлсэн. Энэ шатанд NAVI багтай тоглож 2:0 харьцаагаар ялж, аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө “MOUZ” багтай тоглосон ч 3:0 харьцаагаар ялагдаж, дэд байр эзэллээ.