Эрдэнэт хотын соёл, урлагийн хөгжилд шинэ хуудас нээсэн “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлт энэ оны арваннэгдүгээр сарын 05-нд болжээ.
Орчин үеийн шийдэл, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “CuMo Arena” нь цирк, урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн яармаг, спортын олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой бөгөөд Эрдэнэт хот, хойд бүс төдийгүй Монгол Улсын хэмжээнд үйлчлэх соёл, урлагийн томоохон төв болох аж. Мөн “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Эрдэнэт хотын “CUMO ARENA”-д 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цагт зохион байгуулагдахаар болсон бөгөөд түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвөгт шалгарсан бөх таван сая төгрөгийн бай тус тус хүртэнэ.