А.Ариунзаяа: "Оюу толгой"-н ногдол ашгийг хууль зөрчин тараана гэж популизм хийж болохгүй

А.Ариунзаяа: "Оюу толгой"-н ногдол ашгийг хууль зөрчин тараана гэж популизм хийж болохгүй

"Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа. 

Тэрбээр "Оюу толгойн ногдол ашиг яг орж ирэх үү гэдгийг эхний ээлжинд ярьмаар байна. Огт тодорхойгүй юман дээр нийгмийг талцуулж эмх замбараагүй байдал үүсгэх гээд байна шүү дээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж гэж байна. Иргэдийн зүгээс бол хэн бэлэн мөнгөнөөс татгалзах юм бэ. Би сайдаар ажиллаж байхдаа Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын сангийн тухай хуулийг манай яам их анхаарч ажилласан" хэмээн ярилаа. 

ВИДЕО: