Хойд Солонгос нэг өдөрт агаарын довтолгооноос хамгаалах болон далавчит пуужин туршжээ

Хойд Солонгос нэг өдөрт агаарын довтолгооноос хамгаалах болон далавчит пуужин туршжээ

Хойд солонгос (БНАСАУ) өчигдөр /2026.11.04/ зүүн тэнгисийн зүг хэд хэдэн пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээлжээ.

Пуужингуудыг БНАСАУ-ын зүүн эргийн Өмнөд Хамгён мужийн Сондок орчмоос харвасан бөгөөд 300 километрээс бага зайд ниссэн гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна. Одоогоор пуужингийн төрөл, техникийн үзүүлэлтийг Өмнөд Солонгос, АНУ-ын холбогдох байгууллагууд хамтран шинжилж байгаа аж.

Харин БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг өнөөдөр /2026.11.05/ мэдээлэхдээ, шинэ загварын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем туршиж, мөн алсын тусгалтай стратегийн далавчит пуужингаар хийсвэр нисэх буудлын байг онилсон сургуулилт хийсэн гэжээ. Энэ нь БНАСАУ-ын сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн дөрөв дэх зэвсгийн туршилт болж байна. Пуужингийн туршилтууд Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр болон АНУ, БНАСАУ-ын харилцаанд хурцадмал байдал үүсээд буй цаг үед болжээ. 

Эх сурвалж: Yonhap News