Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийн хөшөө гэгдэх зургийн танилцуулсан.
Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшөө байгаагүй, цаашид ч байхгүй бөгөөд цахим орчинд тарсан зураг нь эвлүүлэг болохыг мэдэгдэв. Мөн “Ерөнхийлөгчийн хөшөөний дэргэд миний зургийг эвлүүлсэн байсан. Х.Нямбаатарын ярьсан болгон үнэн байх ёсгүй биз дээ. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Г.Тэмүүлэн сайдын боловсруулж буй нэг хүн албан ёсны нэг л хаягаараа ордог зохицуулалтыг хийх хэрэгтэй юм байна" хэмээлээ.