Япон Улсын Засгийн газраас 2026 оны намрын одон гардуулах Гадаадын иргэдийн нэрсийг зарлалаа. Монгол Улсаас "Мандах нар" одонг Пантийн Ганхуяг хүртэхээр болжээ.
Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Олон улс судлалын төвийн захирал, доктор Пантийн Ганхуяг нь 2008 онд Дорноговь аймгийн Засаг даргын албыг хашиж байхдаа Япон Улсын Шизүока муж ба тус аймгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг болон найрамдлын гэрээг байгуулжээ. Мөн алхах ангийн сурагч солилцооны хөтөлбөр зэрэг харилцан айлчлал, иргэд хоорондын солилцоог өргөжүүлж, Дорноговь аймагт япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хоёр улсын орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн юм.
Засаг даргын ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Япон, Монголын эрдэм шинжилгээний солилцоонд хүчин чармайлт гарган оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнийг Япон, Монголын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж "Мандах нар" одонгийн "Хүзүүний тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонгоор шагнахаар болжээ.