Гэрээсээ гараад 10 хоног сураггүй алга болоод байсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр иргэн “Ж”-с “Манай дүү Г нь аравдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга болж холбоо барихгүй байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, өчигдөр буюу энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна.