Б.Баярбаатар: "Оюу толгой"-н ногдол ашгийн тодорхой хувийг баялгийн санд үлдээх эсвэл төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь зүйтэй

Б.Баярбаатар: "Оюу толгой"-н ногдол ашгийн тодорхой хувийг баялгийн санд үлдээх эсвэл төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь зүйтэй

Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Рио Тинто гэж компани монголчуудыг доромжлохоо зогсоо. Өнөөдөр байгалийн баялгийг АМНАТ гэдэг нэртэй 5 хувийн татвар төлөөд Монгол Улсад үлдэж байгаа зүйлгүйгээр дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа. Энэ 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг өгнө, өгөхгүй гэж байгаа нь ч доромжлол. Эхлээд энэ мөнгийг улсынхаа баялгийн сангийн дансанд авъя. Дараа нь жинхэнэ мэргэжлийн эдийн засагчид, эрдэмтэн судлаачдынхаа байр суурийг сонсоно. Үнэхээр иргэдэд тарааснаар инфляци өсөж үнийн өсөлт дийлдэхгүй болчихвол заавал эргэж харах ёстой. 100 мянган иргэн гарын үсэг зурсан нь заавал ингэж шийдвэрлэнэ гэсэн үг биш. УИХ олон талт, улс эх орноо бодсон шийдвэр гаргах ёстой.  Миний хувьд үнийн өсөлт зэрэг зүйлд нь нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзвэл тодорхой хувийг нь иргэдэд тарааж, үлдсэн хэсгийг нь хуримтлалын дансанд нь үлдээх замаар ажиллаж болох байх гэж харж байгаа" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ: