Оюу толгойн баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, өчигдөр 13 цуваа хилээр гарчээ

Оюу толгойн баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, өчигдөр 13 цуваа хилээр гарчээ

Оюу толгойн баяжмалын экспорт өнгөрсөн сарын 15-ны өдрөөс багасаж 4 цуваагаар хязгаарлагдаад байсан. 

Тэгвэл өчигдрөөс /2026.11.05/ экспортод үүсээд байсан энэхүү хязгаарлалт шийдвэрлэгдэж, 13 цуваа баяжмал хилээр гарсан байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэхдээ, Засгийн газар болон холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, экспортын нөхцөл байдлыг нааштай болгоход талуудын хамтын хүчин чармайлт чухал нөлөө үзүүлснийг онцолжээ. Цаашид хуримтлагдсан баяжмалыг экспортолж, экспортыг эрчимжүүлэн хэвийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.