Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголд допингийн тохиолдол их байгаа учир анхаарч ажиллахыг хүслээ

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголд допингийн тохиолдол их байгаа учир анхаарч ажиллахыг хүслээ

Бээжин хотноо болж буй Ази тивийн Спортын сайд нарын уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Витолд Банкатай уулзлаа.

Дэлхийн допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Витолд Банка тус байгууллагын төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг дуулгаж, Монгол Улсын тамирчдын допингийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байдаг тухай баталгаат лабораторийн шинжилгээний мэдээллийг дурдаж, хамгийн их тохиолдол илэрч буй үндэсний спортын төрөлд допингийн дүрмийг хэрэгжүүлэх асуудлаар анхаарч ажиллахыг хүслээ.