Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчид импортын хяналтыг чангатгахыг шаардсан мэдэгдэл гаргалаа

Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчид импортын хяналтыг чангатгахыг шаардсан мэдэгдэл гаргалаа

Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбооноос хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хяналттай холбоотой асуудлаар өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Тус холбооны мэдээлснээр сүүлийн өдрүүдэд улсын хилээр өндөг нэвтрүүлэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байгаа бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдал, биоаюулгүй байдлын хяналт, импортын бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл зэрэгт өндөр шаардлага тавих хэрэгтэйг харуулж байна гэж үзжээ. Мөн өндөг болон өндөгний гаралтай бүтээгдэхүүн нь зохих хяналтгүй тохиолдолд хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах боломжтойг онцолж, гаалийн байгууллагын хяналт шалгалтыг улам сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаарджээ. Үүнд:

  • Импортын өндөг болон өндөгний гаралтай бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтыг сайжруулах;
  • Бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын нөхцөл, тээвэрлэлтийн шаардлагыг хатуу мөрдүүлэх;
  • Хууль бус импорт болон гарал нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх;
  • Илэрсэн зөрчилд хариуцлага тооцох механизмыг чангатгах.

Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбоо хүнсний аюулгүй байдал нь зөвхөн нэг салбарын асуудал бус, Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, үндэсний биоаюулгүй байдалтай шууд холбоотой чухал асуудал болохыг онцолж, холбогдох төрийн байгууллагуудыг дээрх асуудалд анхаарал хандуулан ажиллахыг уриаллаа.

бичвэр нарын зураг байж магад