УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонх эл хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.