Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар болон 41 гишүүн 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төслийн агуулга, хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өглөө. Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр боллоо. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.