2021 оны барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цолыг нөхөж олгох хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ

2021 оны барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цолыг нөхөж олгох хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлд энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийддэг байх болон 16 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор байгаа юм. 

Байнгын хорооны санал хураалтад 18 гишүүн оролцож, 55.6 хувийн саналаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, дахин санал хураалт явуулснаар эцэслэн батлагдах боломжтой болох юм.