Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг 100 толгойд хүрчээ

Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг 100 толгойд хүрчээ

Дархан цаазат Булган ууланд хэрэгжүүлж буй “Янгир” төслийн хүрээнд 2023-2025 онд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 толгой янгир нутагшуулсан талаар төслийг санаачлагч Д.Мөнхбат мэдээллээ.

Түүний хэлснээр, сүүлийн гурван жилийн хугацаанд нутагшсан янгирууд шинэ орчиндоо амжилттай дасан зохицож, өсөж үржин сүргийн тоо толгой тогтвортой нэмэгдсэн байна. Ялангуяа жил дараалан ихэр төллөж, төл бойжилт сайн байсан нь сүргийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Булган ууланд нутагшсан янгирын сүргийн тоо толгой нэг зууд хүрсэн байна.