Төв аймгийн Заамар сумын нутаг "Ар Наймган" гэх газар 3 настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Охиныг аврах ажиллагаа нийт 60 гаруй цагийн хугацаанд үргэлжилж тухайн цооногийн зэргэлдээ 35 метр өргөнтэй, 70 метр урттай нүхийг шаталсан хэлбэрээр ухаж, охины цогцсыг гаргаж авсан байдаг. Тэгвэл тухай хэрэгт хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Одоогоор холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.