Хэд хоногийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг болох Ар Наймган гэх газар 3 настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Охиныг аврах ажиллагаа нийт 60 гаруй цагийн хугацаанд үргэлжилж тухайн цооногийн зэргэлдээ 35 метр өргөнтэй, 70 метр урттай нүхийг шаталсан хэлбэрээр ухсан юм. Тэгвэл тухайн нүхийг буцааж битүүлжээ.