Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болно

Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-11-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах гэж байна.

Уг тэмцээнд төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий 10 гаруй байгууллагын шилдэг салаа, тасгууд оролцож, бие бялдар, тэсвэр хатуужил, цэрэг-тусгай бэлтгэлийн ур чадвараа сорин өрсөлдөнө. Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээний нэг юм. Тэмцээний үеэр оролцогчид марш үйлдэх, саадтай зурвас туулах, тактикийн болон тусгай бэлтгэлийн даалгавруудыг гүйцэтгэж, шилдгүүдээ тодруулдаг юм.