Зүүн хязгаар нутаг Сүхбаатар аймаг Соёл амралтын хүрээлэнтэй болжээ. Тодруулбал, өнөөдөр аймгийн төв Баруун-Урт хотноо Уртын голоо дагасан 240 га талбай бүхий долоон хэсгээс бүрдсэн бүтээн байгуулалтын эхний ээлжийг нээлээ.
Энэхүү цэцэрэлэгт хүрээлэн нь сагсан бөмбөг, волейбол, талбайн теннисийн тус бүр хоёр талбайтай. Спортын бүх талбайн тохижилтууд нь олон улсын стандартад нийцүүлэн хийжээ. Түүнчлэн үндэсний сурын талбай аж.
Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 16 тэрбум төгрөг юм байна. Миний парк нь долоон тоглоомын хэсгээс бүрдсэн төдийгүй задгай театр, хиймэл нуур, усан оргилуур, худалдаа үйлчилгээний нэгдсэн цэгүүдтэй. Мөн явган хүний, дугуйн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зам, гурван гүүрэн гарцтай юм байна.
Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд одоогийн байдлаар 200 гаруй мод тарьж суулган, 8000 орчим гэрэлтүүлэг байршуулсан аж.