Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2026.06.01/ тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан нийслэл хотод болон орон нутагт хүүхдийн баярын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв талбайд "Хаки" хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Хүүхэд багачууд урлаг, спорт, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд оролцож, гэр бүл, найз нөхдийн хамт баярын өдрөө тэмдэглэж буй агшныг гэрэл зургаар хүргэж байна.