13 настай хүү шороонд дарагдаж нас барсан хэсгийн нүхийг булж аюулгүй болгохыг даалгалаа

13 настай хүү шороонд дарагдаж нас барсан хэсгийн нүхийг булж аюулгүй болгохыг даалгалаа

Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай осол энэ сарын 24-нд гарсан. Үүнтэй холбоотогйоор, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өргөн суманд ажиллаж хүүхэд унасан нүх, дарагдсан шороог өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг лиценз эзэмшиж байсан компанид үүрэг болгожээ.

Мөн талийгаач хүүхдийн оршуулгын болон бусад зардлыг компаниас яаралтай гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудад сануулсан байна. Түүнчлэн өмгөөлөгч гаргаж өгөхийг орон нутгийн удирдлагуудад даалгажээ. Тус хэрэгтэй холбогдуулан Дорноговь аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолт, ашиглалтыг зогсоолоо. Компаниуд нөхөн сэргээгээгүй орхисон талбайгаа сэргээж, зөрчлөө бүрэн арилгасны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.