Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал өнөөдөр /2026.05.15/ Монгол бөхийн өргөөнд болж байна.
Энэ үеэр улсын аварга Ч.Санжаадамба “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өндөр хариуцлага тооцох хэрэгтэй. Дүрэм журмаараа допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа бол допингийн шинжилгээ авах шаардлагагүй. Хоёр бөх адил бодис хэрэглэчихсэн нь тогтоогдчихоод байхад нэгийг нь дөрвөн жил эрхийг хасаад нөгөөг нь нэг жил хасаад байна. Энэ шударга бус байдлыг олон шүүмжилж байна. Энэ шалтгаанаас болж би барилдахаа больсон шүү дээ. Миний хувьд одоогоор МҮБХ-ны тэргүүнд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна, байдлыг харж байгаад шийднэ. Гэхдээ би тэргүүн болоод ганцаараа тэмцээд ямар нэгэн үр дүнд хүрэхэд хэцүү болов уу гэж бодож байна” гэлээ.