Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхсүх томилогдлоо

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхсүх томилогдлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баттөмөрийн Энхсүх томилогдож, өнөөдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Б.Энхсүх нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн дарга, 2016-2020 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2020-2021 онд Оюуны өмчийн газрын дарга, 2021-2026 онд ИБУИНХУ-д Элчин сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай.