Х.Бат-Ялалтыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, нэг сая төгрөгөөр торгох ял оноолоо

Х.Бат-Ялалтыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, нэг сая төгрөгөөр торгох ял оноолоо

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар 2022 оны дөрөвдүгээр сард телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан байдаг. Улмаар прокуророос Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл шүүх тус хэргийг хэлэлцээд Х.Бат-Ялалтыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нэг сая төгрөгөөр торгох ял оноолоо.