Г.Очирбат: АН-ын дэргэдэх “Нэг монгол” хөдөлгөөн О.Цогтгэрэл даргын танилцуулсан дэд дарга, ЕНБД-ыг дэмжинэ. Дэмжих үүрэгтэй

Г.Очирбат: АН-ын дэргэдэх “Нэг монгол” хөдөлгөөн О.Цогтгэрэл даргын танилцуулсан дэд дарга, ЕНБД-ыг дэмжинэ. Дэмжих үүрэгтэй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргыг тодруулах Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдана. Энэхүү хуралдаанд оролцохоор ирсэн УИХ-ын Г.Очирбатаас өнөөдрийн хурлын талаар байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр “Нэг монгол” фракцийн тэргүүнээр өчигдөр сонгогдсон юм. "Нэг монгол" хөдөлгөөн бол 2020-2021 онд АН хоёр хуваагдсан байхад энэ намыг нийлүүлсэн. АН 11 гишүүнтэй байхад 42 гишүүнтэй болгож чадсан хэмээн тайлбарлаж байв. Мөн тухайн үеийн УИХ-ын зургаан гишүүн болон АН-ын ЕНБД, Л.Гантөмөр дарга гэсэн бүрэлдэхүүнтэй найман хүн энэ фракцийг байгуулж байсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жилдээ орж байгаа хөдөлгөөний тэргүүнээр сонгогдсондоо баяртай байгааг тухайгаа хуваалцлаа. 

Түүнчлэн "ЕНБД-ын томилгооны асуудалд хувийн байр суурь гэхээсээ илүү “Нэг монгол” фракцийн байр суурь бол үнэт зүйлсээ дээдэлж чадах, шударга ёсны талд зогсох, Ардчилсан намыг цаашаа авч явах лидер байгаасай гэж хүсч байгаа. ҮБХ-ны 378 гишүүн өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд сонголтоо хийх байх.  Харин  “Нэг монгол” фракц бол АН-ын үнэт зүйлсийг тээдэг. Үүнтэй холбоотойго Ардчилсан намын ЕНБД-д тавигдах хамгийн эхний шаардлага бол намынхаа эрхэм зорилгыг цээжилчихсэн, намын үнэт зүйлийн төлөө зүтгэж чадах хүн байх ёстой. Тэгж байж МАН-аас ялгарна" хэмээн ярилаа. 

ВИДЕО: