Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийн шүүх хурлыг хаалттай явуулахаар боллоо

Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийн шүүх хурлыг хаалттай явуулахаар боллоо

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04 /2026.01.04/-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан билээ.  

Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос М.Батчулуунд холбогдох хэрэгт 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2026.05.06/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.  Шүүх хурлын эхэнд шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч "Бага насны хохирогчийн тухай яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулах" хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулахаар боллоо. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.