Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох үүднээс зарим төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлсэн байна.
Тодруулбал, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болжээ. Иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагагүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой. Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.