АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга болон намынхаа дэд дарга нарыг тодруулах гэж байна. Харин Төрийн ордонд 10:00 цагт зарлагдсан тус хурлын ирц одоогоор 40 гаруй хувьтай байгаа тул "ирц хүрээгүй" хэмээн хараахан эхлээгүй байна.
Өнөөдөр хуралдах АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар дээрх томилгооны асуудлыг хэлэлцэхээс гадна Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам, Улс төрийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журам зэргийг батлах юм.