Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймаг болон Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Баянзүрх” гэх газарт ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 4-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Түймэр гарсан бүс нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км зайд оршиж байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 59 хүн оролцож байна. Аврах, унтраах ажиллагаанд дөрвөн автомашин, найман мотоцикл, зургаан морь дайчлан, хоёр бүлэгт хуваагдан ажиллаж байгаа юм.

Мөн Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Ноён уулын-Ар” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 5-ны өдрийн 18:45 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь аймгийн төвөөс урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 50 км зайд гарсан байна. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын Мэргэжлийн ангийн нийт 22 хүн, гурван автомашинтайгаар ажиллаж, хээрийн түймрийг 20:40 цагт цурамд оруулсан байна.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө