Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууныг "хэрэг хүлээх чадвартай" гэж үзжээ

Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууныг "хэрэг хүлээх чадвартай" гэж үзжээ

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04 /2026.01.04/-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан билээ.  

Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос М.Батчулуунд холбогдох хэрэгт 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2026.05.06/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. М.Батчулуун нь өмнө нь мөн хүн амины хэрэг үйлдэж байсан ч хэрэг хүлээх чадваргүй хэмээн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулж байсан байдаг. Тэгвэл энэ удаад түүнийг "хэрэг хүлээх чадвартай" хэмээн тодорхойлсон гэдгийг шүүх хурлын эхлэлийн үеэр илтгэгч шүүгч тодотголоо.