Ө.Шижир: Улс төрийн намын тухай хуулийг эргэж хараад намын дарга нь бүрэн эрхээ 100 хувь хэрэгжүүлдэг болох хэрэгтэй

Ө.Шижир: Улс төрийн намын тухай хуулийг эргэж хараад намын дарга нь бүрэн эрхээ 100 хувь хэрэгжүүлдэг болох хэрэгтэй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргыг тодруулах Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2026.05.06/ хуралдана. Энэхүү хуралдаанд оролцохоор ирсэн УИХ-ын Ө.Шижир  өнөөдрийн хурлын талаар байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийг эргэж харах шаардлагатай. Яагаад гэвэл хуульд зааснаар намын дарга хэдий удирдлагын гишүүдээ санал болгож байгаа ч уг саналыг төлөөллийн төв байгууллага дэмжих эсэх дээр санал хураах хуулийн заалттай. Гэтэл нэгэнт намын даргад итгэл үзүүлээд бүгд сонгочихсон байхад шууд дэмжих хуулийн заалт байхгүй. Тиймээс намын дарга нь бүрэн эрхээ 100 хувь хэрэгжүүлдэг болор хэрэгтэй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: