Э.Батшугар: Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” тухай хуулийн төслийг дэмжиж байгаа

Э.Батшугар: Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” тухай хуулийн төслийг дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараас Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай" хуулийн төслийн талаарх байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалт байгаа хэдий ч гүйцэтгэх механизм байхгүй. Энэ хуулийг шударга зүйл гэж харж байгаа. Яагаад гэвэл аль нэгэн төрийн албан хаагч эсвэл хувийн компанид ажилладаг хүн ямар нэгэн байдлаар хариуцлага алдвал ажлаасаа халагддаг. Харин гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн гэсэн том бамбайн доор хариуцлага алдаж, ёс зүйн алдаа гаргасан ч байгаад л байдаг нь шударга бус. Монгол Улсын хууль бол бүх иргэнд жигд хэрэгжих ёстой. Нөгөө талаараа энэ хууль бол УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах механизмыг бий болгож байна. Одоо бол бүрхэг байгаад байна л даа. Ерөнхийлөгч бас энэ талаар УИХ-д тодорхой хэлсэн. УИХ бол гэмт хэрэг хийчихээд зугтдаг газар биш. Ёс зүйн алдаа гаргачихаад би гишүүн гээд суугаад байж болохгүй, хууль бүх иргэнд жигд байх ёстой” хэмээлээ.

ВИДЕО: