Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаар онцлогтой. Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна. Энэхүү үзэсгэлэн маргааш /2026.03.19/ өндөрлөнө.