Имарт Бизнес Клубийн танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана

Имарт Бизнес Клубийн танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана

Байгууллагын хэрэгцээнд зориулсан худалдаа, үйлчилгээний цогц шийдлийг санал болгодог Имарт Бизнес Клуб (B2B) нь харилцагч байгууллагууддаа зориулсан танилцуулга арга хэмжээг 2026.3.19–25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ Имарт Чингис болон Имарт Хан-Уул салбаруудын Event hall-д зохион байгуулагдах бөгөөд шинээр бүртгүүлэх хүсэлтэй байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Имарт Бизнес Клуб нь байгууллагын худалдан авалтыг илүү хялбар, хэмнэлттэй, системтэй болгох зорилготой B2B үйлчилгээ бөгөөд одоогоор 500 гаруй идэвхтэй харилцагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Арга хэмжээний хүрээнд:

  • Харилцагчаар бүртгүүлэх боломж businessclub.e-mart.mn вэбсайт болон Имарт Бизнес Клубийн үйлчилгээтэй танилцах
  • TDB банктай хамтарсан зээлийн эрхийн танилцуулга
  • HORECA, уул уурхай, хоол үйлдвэрлэл, орон нутаг болон оффисын хэрэгцээнд тохирсон олон улсын брэнд, импортын бараа бүтээгдэхүүний танилцуулга (Carl Kuhne, Barbera, Bella Casa, Cleanwrap, Elit, Mukunghwa, Orion, Main Paper, Uniq гэх мэт)

Харилцагч байгууллагууд та бүхэн https://businessclub.e-mart.mn/register хаягаар нэвтэрч урьдчилан бүртгүүлэх боломжтой.

Имарт Бизнес Клуб – Байгууллагын худалдан авалтын найдвартай түнш.