Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иран, Израил, АНУ-ын дайнтай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой бус байна. Тухайлбал гуравдугаар сард нефтийн үнэ 70 доллар байсан бол өнөөдрийн байдлаар 104 долларт хүрсэн. Манай улсад дизелийн нөөц 27 хоног, АИ92 40 хоног, АИ95 72 хоног, онгоцны түлш 22 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 45 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ОХУ-тай бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, сардаа 60-70 мянган тонн АИ92, АИ95 бензин авдаг байсан бол 140 мянган тонн хүргэж захиалсан. Мөн 280-аад мянган тонн дизелийн түлш захиалсан. Өнгөрсөн долоо хоногт манай яам зөвлөлдөх уулзалтаа хийсэн. Энэ уулзаүлтаар гурван сардаа шатахууны үнийг тогтвортой байлгах зөвлөмж хүргүүлсэн. Хоёрдугаарт, дайны нөхцөл байдалтай холбоотойгоор стартегийн нөөцийн хангамж, нийлүүллэтийг нэмэгдүүлэх чиглэлээр банкуууд, бизнес эрхлэгч нартай уулзалт хийсэн. Энэ онд багтаан 150 метр куб шатахуун хадгалах сав байгуулахаар ажиллаж байна. Энгийн АИ92-ийг 705 доллараар арванхоёрдугаар сар хүртэл авах гэрээтэй. Тэгэхээр АИ92 дээр үнийн хэлбэлзэл гарахгүй. Гэхдээ гэрээний заалтад сүүлийн гурван сарын дунджаар 30 хувийн хэлбэлзэл гарах юм бол үнийг дахин авч үзнэ гэсэн заалттай. Бусад төрлийн шатахууны хувьд зах зээлийн зарчмаар үнэ өсөх магадлалтай” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: