Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг томилох саналаа Засгийн газарт танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийн тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. ЕБС-ийн аль нэг сургуулийг сайжруулахын тулд зургаахан зүйлийг л хийх ёстой. Хамгийн чухал нь сургалтын хөтөлбөр сайтай байх хэрэгтэй. Хэрвээ миний санаачилсан ЕБС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр 1-9 дүнгээр анги шинэ хөтөлбөр лүү орчихсон байх байсан. Гэтэл өнгөрсөн намар зөвхөн СӨБ-ын хөтөлбөрийг баталсан. 2.5 жил алдсан гэсэн үг. Энэ бол том алдаа. Мөн багшийн хийсэн ажлыг ур чадварт суурилж үнэлэх ёстой, сайн багш өндөр цалин авах тогтолцоог эхлүүлсэн. Гэтэл УИХ-аар 720 тэрбум төгрөг баталсан ч уг төсвийг зөв зарцуулж чадахгүй, бодлогын алдаа гаргаад байна. Хэрвээ би боловсролын сайдаар ажиллавал багш нарын цалин хөлсний асуудлыг нэг сарын хугацаанд шийдвэрлэнэ. Ер нь миний яриад байгаа зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж чадвал хоёр жилийн дотор ЕБС-ийн чанарын ялгааг арилгаж чадна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: