Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өчигдөр /2026.03.01/ цахимаар эхэллээ.
Тус тэмцээнд “The MongolZ” багаас гарч "PassionUA" багийн бүрэлдэхүүнд нэгдсэн Senzu "ESL Pro League Season 23" тэмцээний онлайн шатанд эхний тоглолтоо "Liquid" багийн эсрэг хийж хожил байгууллаа. "PassionUA" баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатайгаар буулган авсан ба Senzu хамгийн олон буюу 48 kill хийж бүх тоглогчдыг тэргүүлжээ.
"PassionUA" багийн дараагийн учраа "FUT Esport" ба хоёр багийн тоглолт өнөөдөр шөнийн 23:30 цагаас болно. "FUT Esport" багийн хувьд эхний тоглолтоо "М80" багийн эсрэг хийж 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.