Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга асан М.Энхболдод “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол хүртээжээ.
Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулсан 256 бөхийн барилдаан өчигдөр (2026.03.01) Монгол Бөхийн өргөөнд болсон бөгөөд энэ үеэр тэрбээр шагналаа зүүж очсон байна. Тэрбээр 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар, 2007-2012 оны наймдугаар сар хүртэл Шадар сайдаар ажилласан. Мөн 2016-2019 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан билээ.