НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө олон арван хүн "Хусаад хож" сугалааны хохирогч болж буй асуудлаар ЦЕГ-т ханджээ

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө олон арван хүн "Хусаад хож" сугалааны хохирогч болж буй асуудлаар ЦЕГ-т ханджээ

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө өнөөдөр /2026.03.02/ цахим орчинд шууд дамжуулалтаар явуулдаг сугалааны асуудлаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Э.Гансүхэд хандажээ. 

Тэрбээр хүсэлтдээ " Сүүлийн үед цахим орчинд "Хусаад хож" гэсэн гарчигтай лайвууд түгээмэл болж, олон арван хүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэдийн тоо хэд хүрсэн, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар албан ёсны мэдээлэл ирүүлэхийг мөн энэ чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх, сургалт олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн зүгээс шаардлагатай дэмжлэг хамтын ажиллагааны боломжийг тодорхойлон ирүүлэхийг хүсье. Энэ нь дүүрэг, нийслэлээс сонгогдсон төлөөлөгчдөө зөв мэдээллээр хангах, уриалга дэвшүүлэх, иргэдийг цахим залиланд өртөхөөс сэргийлэхэд бодит дэмжлэг болох юм" гэжээ.