Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс зургаан настай хоёр ихэр хүүхэд алга болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 13 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Эрлийн ажиллагааг Төгрөг сумын төвөөс Төгрөгийн эх багийн Хөх хад гэх чиглэлд явуулж, сумын төвөөс баруун тийш найм орчим километрийн зайд хүүхдүүдийг унтаж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.