Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулна

Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулна

Улсын аварга Ч.Санжаадамба Ерөнхийлөгчийн зарлигаар сар шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулахаар болжээ.

Тэрээр 1985 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Улсын аварга Ч.Санжаадамба 2016 оны наадмаар 10 давж Монгол Улсын 22 дахь аварга болж байсан ч 2017 оны наадмаар дөрвийн даваанд өвдөг шороодож байсан түүхтэй. Мөн Гиннесийн номд зориулсан хүчит бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан түүхэн амжилттай. 2006 онд аймгийн начин цолны болзлыг хангаж байсан бөгөөд 2011 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртэж байсан юм.