Сар шинийн баярт зориулсан шагайн харваан тэмцээн эхэллээ

Сар шинийн баярт зориулсан шагайн харваан тэмцээн эхэллээ

Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн өнөөдөр /2026.02.13/ эхэллээ. Өнөөдөр өсвөр болон ахмадын харваачид өрсөлдөх бол маргааш үндсэн шагайн харвааны тэмцээн 8.00 цагт эхлэх аж.

Тодруулбал, өнөөдөр эхэлсэн өсвөрийн шагайн харваанд 21 баг, ахмадын шагайн харваанд 17 баг тус тус өрсөлдөнө. Харин маргааш болох үндсэн харваанд оролцох харваачдын бүртгэл хийгдэж байгаа бөгөөд одоогоор 800 гаруй харваач бүртгүүлээд байна.