Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.02.13/ Дархан-Уул аймагт ажиллана. Чуулган завсарласан энэ өдрүүдэд тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө Өмнөговь, Төв аймаг зэрэгт ажилласан билээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж зарим газар, обьектоор орж танилцах аж.