ВИДЕО: Хятадын Шанхай хотод метроны барилгын талбай нурж, 10-20 метрийн өргөнтэй аварга том нүх үүсжээ

ВИДЕО: Хятадын Шанхай хотод метроны барилгын талбай нурж, 10-20 метрийн өргөнтэй аварга том нүх үүсжээ

Лхагва гараг /2026.02.11/-т БНХАУ-ын Шанхай хотын Минхан дүүргийн Qixin Road ба Li’an Road уулзварын ойролцоо газар доор явдагдаж байсан метроны барилгын талбай нурж, 10-20 метрийн өргөнтэй аварга том нүх гэнэт үүсэж, замын нэг хэсгийг хэдхэн секундын дотор эвдэрсэн хэрэг гарчээ. 

ВИДЕО: 

Ослын явц камерын бичлэгт үлдсэн бөгөөд замын гадаргуу гэнэт цөмөрч, асфальт доош сууж байгаа нь харагдсан ч тухайн үед ойролцоох автомашинууд цаг алдалгүй чиглэлээ өөрчилж амжсан тул хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж албаныхан мэдээлжээ. 

Урьдчилсан байдлаар, осол нэг өдрийн өмнө илэрсэн ус алдалт уг цөмрөлтийн шалтгаан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Учир ус шүүрснээс хөрс суларч, улмаар зам суусан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Ослын дараа тухайн бүсийг яаралтай хааж, аюулгүй байдлыг ханган, засварын ажлыг эхлүүлсэн байна. Хотын захиргаа газар доорх байгууламж, хөрсний тогтвортой байдлыг нарийвчлан шалгаж байгаа аж. Сонирхуулахад, 2024 онд мөн Шанхай хотын энэ дүүрэгт ижил төстэй зам цөмрөх тохиолдол бүртгэгдэж байжээ.