Монгол Улсад ижил нэртэй 340 хос байна

Монгол Улсад ижил нэртэй 340 хос байна

 Манай улсад ижил нэртэй хос 340, нэг он, сар өдөр төрсөн хос 271, Гэгээн Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10,220 хүн байна. Хүн ам, өрхийн мэдээллийн санд энэ сарын 13-ны байдлаар Валентин нэртэй 3, Гэгээнхайр нэртэй 2, Гэрэлтхайр нэртэй нэг, Хайрынбурхан нэртэй нэг, Балсар нэртэй нэг хүн бүртгүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.